Түр хүлээнэ үү

logo

Г.АМАРЖИЛ: Хэрвээ та өөрийгөө хэл сурах авьяасгүй хүн гэж бодож байвал санаа зоволгүйгээр "Гэгээ"-д суралцаад үзээрэй. Таны бодол өөрчлөгдөх болно.

2023-01-02

Б.Дэлгэрэх-Уянга

“Gegee talks” булангийн энэ удаагийн дугаарт “AYA CORSET BELT ХХК”-ийн гүйцэтгэх захирал, “Mixx" хамтлагийн дуучин Г.Амаржил оролцлоо. Манай хятад, англи хэлний ангиудад тус бүр 4 түвшин суралцсан тууштай сурагчийнхаа "Гэгээ"-д суралцсан дурсамж, туршлага болон үр дүнгийн талаар хамтдаа шимтэн уншицгаая. 

-Сайн байна уу? Юуны өмнө манай уншигчдад та өөрийгөө танилцуулна уу? 

Сайн байцгаана уу. "Мixx хамтлагийн дуучин" Jila, бизнес нэрээрээ "Aya Corset Belt ХХК"-ийн гүйцэтгэх захирал Г.Амаржил байна.

-Гэгээ төвд анх суралцаж эхэлсэн түүхээ бидэнтэй хуваалцаж болох уу?  

Бизнес эрхэлдэг хүний хувьд гадаад хэлний мэдлэг, харилцааны чадвар гэдэг хамгийн чухал зүйл. Тиймдээ ч би өөрийн мэдлэг, цар хүрээгээ тэлэхийн тулд хятад улс руу хэлний бэлтгэлд суралцахаар 2019 онд буюу Ковидын вирус дэгдэхээс нэг жилийн өмнө явж байлаа. Тэр үед би хятад хэлний ямар ч анхан шатны мэдэгдэхүүнгүй явсан ба цар тахлын нөхцөл байдлаас үүдэн вирус тархахын өмнөх долоо хоногт монголдоо буцаж ирсэн юм. Хятадад хэлний бэлтгэлд суралцаж байх хугацаандаа "Ер нь энэ хэлийг монгол багш нараараа заалгаж, тухайн хэлний утга учир хэл зүйг анхнаас нь маш сайн ойлгож суралцах хэрэгтэй юм байна " гэх бодол надад төрсөн. Учир нь ямар ч хэлний мэдлэггүй хүн шууд гадаад багш нартай тулаад харьцах нь тун хүндрэлтэй байдаг. Тэгээд би 2020 оны 2 сард сошиал хуудсаараа дамжуулан хүмүүсээс сургалтын төвүүдийн талаар мэдээлэл авч эхэлсэн. Тэр үед надад "Гэгээ" сургалтын төвийг санал болгосон ба хувьдаа дэлгэрүүлэн судалж үзсэнээр анх суралцах шийдвэрээ гаргаж байсан.   

-Үнэхээр сонирхолтой түүх байна. Та "Гэгээ"-ийн аль түвшинд хэдэн сарын хугацаанд суралцсан бэ? 

Анх би хятад хэлний ангид 4-р түвшин хүртэл суралцсан. Өмнө нь надад ямарваа нэгэн хэлийг сурахад тун төвөгтэй, цаг зав маань дэмий үрэгдээд байгаа мэт мэдрэмж төрдөг байлаа. Харин "Гэгээ"-д  ном уншингаа л тун сонирхолтой аргаар түргэн хугацаанд хятад хэлийг сурчихсан байсан. Сошиал дээр байдаг хятад бичлэгүүдийг үзэж түүнийгээ ойлгож буйдаа урам зориг авч, хичээлдээ улам шамдаж байсан удаатай /инээх/. Хятад хэлний сургалт маань тун сонирхолтой байсан тул үргэлжлүүлээд англи хэлэнд суралцахаар зорьж мөн адил 4-р түвшин хүртэл сурсан. Англи хэл өөрөө хөгжилтэй, амархан хэл юм шиг мөртлөө толгой эргүүлсэн зүйлүүд маш их байдаг. Хүүхэд байхаасаа л англи хэлэндээ ус цас болно гэсэн бодолтой байсан ч сурах арга барилаа олж чадахгүй явсаар нэг мэдэхэд “Би хэл сурч чадахгүй хүмүүсийн нэг юм байна” гэх хүнд бодолд уначихсан явж байлаа. Харин "Гэгээ"-тэй учирснаар хэлний утга учир, хэл сурах арга барилын талаар гүн гүнзгий ойлголттой болж авсан.

-Манайд суралцаж эхэлсэн анхны сэтгэгдлээ хуваалцвал? 

Хичээлийн эхний өдөр багш маань “ За нуруугаа цэхлээд, хөлөө уллаад номхон суугаарай” гэж хэлэхэд яг л буцаад бага ангийн сурагч болсон мэт мэдрэмж авч байлаа. Энэ нь цаанаа их учир шалтгаантай юм билээ. Ингэж сууснаар хүний төвлөрөл нэмэгдэж, тархи аливаа зүйлийг хурдан хугацаанд хүлээн авах чадвартай болдог. Анхны өдрөөсөө л багш нар маань сурагчдадаа суралцах дадлыг суулгасан нь бидэнд маш том ур чадварыг олгосон. 

-Энэ гайхалтай ур чадварыг өгсөн багш нарынхаа талаар сэтгэгдлээ хуваалцаж болох уу? 

Мэдээж болно. Багш нарыгаа би "чин сэтгэл" гэх үгээр тодорхойлно. Ер нь миний бодлоор үйлчилгээ үзүүлж байгаа тэр дундаа боловсрол түгээж байгаа хүмүүст чин сэтгэл гэдэг хамгийн чухал зүйл.  Учир нь боловсрол гэдэг өөрөө маш үнэ цэнтэй шүү дээ. Энэхүү үнэ цэнийг чин сэтгэлтэй хүмүүс л өгч чадна. Хоёрт би "Гэгээ"-ийн багш нараасаа харилцаа гэдэг нь өөрөө ямар гайхалтай ур чадвар болохыг сурч авсан. Миний хувьд бизнес эрхэлдэг хүн учраас төрөл төрлийн хүмүүстэй хамтран ажиллах шаардлагатай болдог. Тэр бүрийд надад багш нараасаа сурсан харилцааны ур чадвар маань хэрэг болдог шүү.  

-Үнэхээр гайхалтай юм аа. "Гэгээ"-ийн арга барилыг та өөрийнхөөрөө тодорхойлбол? 

Ном, зохиолоор дамжуулан шинэ үг, өгүүлбэрийн бүтэц, холбоо үг зэргийг сурч үүнийгээ давталтын аргатай хослуулснаар сэтгэлд амар тайван байдлаар хэлийг хурдан хугацаанд төвөггүй сурах арга барил гэж би тодорхойлно . Мөн ном, зохиолууд уншсанаар тухайн улсын түүх соёлын талаар багагүй мэдлэгтэй болж байсан нь надад их таалагдсан. Давталтын аргын хувьд бид үзсэн хичээлээ сонсоод түүнийгээ дагаж уншдаг. Ингээд  бодоход хүн анх ингэж л хэлд ордог шүү дээ. Аав ээж нар хүүхдээ хэлд оруулахын тулд “За аав, ээж” гэж хэлээрэй гэх мэтээр сургадаг.  Бид нар түүнийг нь даган хэлэх гэж оролдсоор нэг мэдэхэд сурчихсан байдаг. Яг л үүнтэй ижил багш нарийгаа дагаж чангаар дуудан уншсанаар бид эмх цэгцтэй, зөв дуудлагатай болж үүнийгээ дагаад сонсох чадвар маань ч мөн давхар хөгждөг.   

-Таны хувьд манайд онлайнаар суралцсан юм байна. Онлайнаар суралцсан сэтгэгдлээ бидэнтэй хуваалцвал? 

Надад "Гэгээ"-ийн онлайн сургалт маш сайн үр дүнг өгч чадсан. Танайд сурснаараа би цааш цаашдаа онлайнаар суралцахад ямар ч айдасгүй болсон гэхэд хилсдэхгүй. Ер нь хүн бүр л онлайнаар суралцах нь чанаргүй, ойлгомжгүй гэсэн бодолтой явдаг. Би ч мөн адил тэр хүмүүсийн нэг байлаа.  Харин "Гэгээ"-д суралцсанаар миний бодол өөрчлөгдөж Ковидын хүнд нөхцөл байдалд ч үр дүнтэйгээр суралцаж чадсан. 

-"Гэгээ"-д сурснаар танд ямар ахиц дэвшил гарсан бэ? 

Энэ жил буюу 2023 онд би гадаад руу бизнесээ өргөжүүлэх томоохон зорилго тавиад байна. Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд би англи, хятад хэлний мэдлэг болон "Гэгээ"-с сурч авсан харилцаа, төвлөрлийн ур чадвараа ашиглаж байгаа. Мөн би үргэлжлүүлээд хятад хэлээ сурах зорилготой. Хэлийг хэрэглэхгүй л бол зэвэрчихдэг амьд зүйл учраас үүнийг би хэзээ ч орхихгүй гэж бодож явна даа. Тиймээс 2023 он миний хувьд амжилт бүтээлээр дүүрэн гайхалтай жил байх болно.  

-Хятад хэл сурч байгаа хүмүүст өөрийн зүгээс ямар зөвлөгөө өгөх вэ? 

Хятад хэлийг анх сурч байхад надад дөрвөн хэл нэг дор сураад байгаа юм шиг мэдрэмж төрж байсан /инээх/. Яг л ийм хүнд мэдрэмжтэй энэ хэлийг сурч эхэлж байлаа. Харин "Гэгээ"-д сурснаар би хятад хэлийг сэтгэлд хөнгөн, амар аргаар түргэн хугацаанд ойлгож авсан.  Анхлан суралцагчдад зориулж хэлэхэд хэрвээ хэлнээс залхсан бол,  өөрийгөө хэл сурах ямар ч авьяасгүй хүн гэж бодож байгаа бол санаа зоволгүйгээр "Гэгээ" сургалтын төвийг зориорой гэж хэлмээр байна. 

-Манай арга барилыг гурван үгээр тодорхойлбол? 

"Гэгээ"-г гурван үгээр тодорхойл гэвэл хамгийн түрүүнд надад цэгцтэй гэдэг үг санаанд буулаа. Цэгцтэй зүйлээс амжилт бүтээл бий болдог. Хоёрдугаарт сэтгэл гэх үг. Сэтгэл байгаа газар бүх зүйл дэлгэрч явдаг. Гуравдугаарт үр дүн. Цэгцтэй байдал, чин сэтгэл хоёрын нийлбэр бол үр дүн юм.  

Хэл сурахыг хүсэж байгаа, гадаад улсад суралцахаар бэлдэж байгаа хүмүүс маань хэлийг сэтгэлд амар хөнгөн байдлаар суралцаж, хэлний баялаг мэдлэг олж авахыг хүсэж байгаа бол "Гэгээ" төвийг сонгон суралцаарай гэж хэлмээр байна.

-Өөрийн мэдлэг туршлагаа бидэнтэй хуваалцаж, үнэ цэнтэй зөвлөгөө өгсөн танд баярлалаа. Таны цаашдын ажил, хөдөлмөрт амжилт хүсье.

Баярлалаа. Танай хамт олонд мөн амжилт хүсье. 

 

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.