Түр хүлээнэ үү
"Gegee Talks" булангийн энэ удаагийн дугаарт бид Гэгээ боловсролын төвийн хятад хэлний ангид суралцсан Э.Мэргэн болон Ч.Номин нарыг урин ярилцлаа. Э.Мэргэн Гэгээ боловсролын төвийн хятад хэлний 3,4 дүгээр түвшинд суралцаад өөрийн хоцрогдлоо арилгаж цаашид суралцах арга барилаа олж авсан бол Ч.Номин нь хятад хэлний 3 дугаар түвшинд суралцаад хэлээ сайжруулахаас гадна аливаа зүйлд төвлөрч сурсан байна. Ингээд тэдний ярилцлагыг хамтдаа шимтэн уншья.
-Сайн байна уу. Юуны өмнө манай уншигчдад өөрсдийгөө танилцуулна уу?
Мэргэн: Сайн байна уу намайг Э.Мэргэн гэдэг. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн 2+2 хөтөлбөрийн цахилгаан хангамжийн оюутан байна.
Номин: Сайн байна уу намайг Номин гэдэг би Шинжлэх ухаан технологийн их сургуулийн химийн инженерчлэлийн 2+2 хөтөлбөрөөр суралцдаг.
-Гэгээ төвд анх суралцаж эхэлсэн түүхээ бидэнтэй хуваалцахгүй юу?
Мэргэн: Би хятад хэлийг их сургуульд ороод анх суралцаж эхэлсэн. Түүнээс шалтгаалаад HSK-4 өгөх шаардлагатай болсон. Миний хувьд хятад хэлний түвшин маань ангийнхнаасаа хоцрогдчихсон байсан учраас түүнийгээ нөхөж авах зорилгоор анх сургалтын төв хайж эхэлсэн. Харин манай ээж анх Гэгээ боловсролын төвийг санал болгоод энэ сургалтын төв нь заавал ханз бичүүлж, цээжлүүлэхгүйгээр маш богино хугацаанд үр дүн өгч чаддаг сургалт байна гэж хэлж байсан. Тэгэхлээр нь би за тэгье, Гэгээ боловсролын төвд суралцъя гээд анх сурахаар шийдэж байсан.
Номин: Хамгийн анх англи хэлний сургалт хайж байгаад Гэгээ боловсролын төвд хятад хэлний сургалт мөн байдаг юм байна гэж олж мэдсэн. Таньдаг эгч маань англи хэлэнд нь явж байсан юм байна лээ. Тэгээд арга барил нь таалагдаад сууж үзээч гэж зөвлөсөн.
-Гэгээ боловсролын төвийн аль түвшинд хэдэн сарын хугацаанд суралцсан бэ?
Мэргэн: Би Гэгээ боловсролын төвийн хятад хэлний 3,4-р түвшинд суралцсан. 3-р түвшинд 14 хоног 4-р түвшинд 21 хоног буюу нэг сар гарны хугацаанд суралцсан
Номин: Миний хувьд хятад хэлний гуравдугаар түвшинд 14 хоногийн хугацаатай суралцсан. Нэлээн богино хугацаа ч гэсэн би өөрийнхөө сурах арга барилыг олж авсан. Өөр хэл сурахад хүртэл энэ арга барилаа ашиглана. Ном уншаад хятад хэлийг би сураад байна шүү гэдгээ аав ээждээ хэлсэн чинь надад аягүй их үлгэрийн ном аваад хүрээд ирсэн. Манай дүүд бас англиар боть ботиор нь ном авчирсан. Тэгээд бид хоёр оройдоо 5 минут ч болтугай завгүй байсан ч номоо хараад ярилцаад явдаг болсон. Арга барил нь манай дүүд ч гэсэн тохиромжтой байгаагаас гадна надад ном унших үнэхээр гоё байгаа./ инээх/
-Монгод маш олон хятад хэлний сургалтын төв байдаг шүү дээ. Яагааад заавал Гэгээ-г сонгох болсон бэ?
Мэргэн: Ханз бичүүлэхгүй мөн сурах арга барил нь арай өөр гэж бодсоноос гадна өөрийгөө сорих үүднээс анх орсон.
Номин: Мэдээж хэрэг маш олон байдаг. Би жишээ нь Гэгээ-д сурахаасаа өмөн хоёр сургалтын төвд сууж үзсэн. Сургалтын төвүүд чинь нэг чиний арга барилд, чамд зориулж заана гэж хэлдэг шүү дээ. Тэгэхээр би өөрийнхөө сурах арга барил болон ханз цээжлэх арга барилаа олоогүй байгаа үед уламжлалт аргаар сурах нь нэлээн уйтгартай ял хүлээгээд авчихсан юм шиг санагдаж сурмааргүй шантармаар үеүд байсан. Тэр нь миний төвлөрч чаддаггүй асуудлаас болсон байж магадгүй. Гэхдээ Гэгээ-д сурснаар мэдээж энэ асуудал мартагдсан.
-Гэгээд суралцаж эхлэхэд анхны сэтгэгдэл ямар байсан бэ?
Мэргэн: Би яг анх Гэгээд орж ирээд суутал нэг нэгээрээ өөрсдийгөө танилцуулхаар болсон. Яагаад хятад хэл сурч байгаа, ямар зорилготой зэргээ ярилцацгаасан ба хичээл эхлэхээсээ эхлэн халуун дулаан дотно уур амьсгалаар нэгнийгээ угтаж авсан. Би өмнө нь орчуулга хийхдээ өгүүлбэрээ бүтнээр нь утгачлаад орчуулдаг байсан. Ингэснээрээ би ханз болон ханзныхаа утгыг сайн ойлгодоггүй, энэ үгний утгыг яаж гаргавал зүгээр вэ зэргээр яг хятад хүн шиг сэтгэдэггүй байсан. Харин манай багш яг нэг ханзыг утгачлан орчуулж сурах юм бол яг хятад хүн шиг сэтгэхээс гадна, орчуулга хийхэд илүү дөхөм болж, ханз бүрийнхээ утгыг илүү сайн сурна гэж зөвлөсөн. Тэгээд л шууд за за энэ үнэхээр өөр юм байна аа. Арга барил нь ч гэсэн яриа байхгүй өөр юм байна гэж бодсон. /инээх/
Номин: Би хамгийн анхны өдрөө 3,4 минутаар хоцроод орсон. Бүх хүүхдүүд суудлаа олчихсон. Багш хамгийн урд суучихсан хүүхэд болгон самбар дээрээс шууд уншаад эхэлсэн. Тэгээд би хараад яанаа би чадах болов уу гээд эхлээд аймар ичээд байсан. Тэгсэн яг л найзуудтайгаа байгаа юм шиг санагдаж бүгд нэг түвшний хүүхдүүд нэгнээсээ ичиж санаа зовох юм байхгүй байснаас гадна багшаас асуухад хүртэл ерөөсөө төвөгшөөлгүй хэлж өгч байгаа нь гоё санагдсан.
-Үнэхээр хөөрхөн дурсамж байна. Мэргэн маань өөрийн суусан хоёр түвшингийн ялгаа болон онцлогийн талаар бидэнтэй хуваалцаж болох уу?
Мэргэн: 3-р түвшинд бид нар сонирхолтой үлгэрүүд уншдаг байсан. Дү бүгийн цаг гэх мэт янз янзын үлгэрүүд багш маань ярьж байсан.Тэгээд түүнийг нь хөөрхөн юм аа гэж бодоод уншсаар байгаад цээжилчихдэг. 4-р түвшинд харин хятадад суралцаж байсан хүмүүсийн зохион бичлэгүүдийг үздэг. Зарим нь бол инээдтэй, зарим нь бол хятадад суралцсанаараа юу ойлгож авсан зэрэг сургамжтай зохион бичлэгүүд байсан. Энэ түвшинд илүү хятад болон бусад орны соёлын ялгааг таниулсан гэж хэлэхэд болно.
-Эдгээр түвшинд суралцаад та хоёрт маань ямар ахиц дэвшил гарсан бэ?
Мэргэн: Би нэг сар гаруй хугацаанд Гэгээ боловсролын төвд суугаад хэд хэдэн зүйлийг ойлгож авсан. Нэгт анхаарлаа төвлөрүүлэх. Анхаарлаа төвлөрүүлж буюу тухайн зүйлийг тэр хугацаанд л хийнэ гэсэн ойлголттой суралцахаар маш сайн төвлөрөөд айхтар өөрийгөө хүчлэхгүй байсан ч хичээл маань тогтоогдчихсон байдаг юм байна лээ. Хоёрт багшийн хэлснийг дагаж хэлэх чадвар суусан. Багшийн хэлснийг дагаж хэлснээр ярианы чадвар бага багаар хөгжиж байдаг. Заримдаа хүмүүс хятадаар ярихдаа бувтнаад юу ярьж байгаа нь сайн ойлгогдохгүй хэцүү байдаг даа. Харин багшийн яриаг чанга дуудаж уншсанаар дуу авиа эгшиг нь амнаас гараад хүнтэй ярьсан ч ойлгоход илүү хялбар болдог. Тэгээд гуравт нь давталт. Гэрийн даалгаварт сонсох орчуулах шивэх гэсэн даалгаврууд хийдэг. Шивэхээр ханзаа илүү тогтоодог учраас давталт гэдэг нь маш чухал байдаг гэдгийг ойлгосон.
Номин: 14 хоногийн хугацаанд өөрийнхөө суралцах арга барилаа олсон. Дахиад илүү хугацаанд суувал ханзаа шууд бичдэг болох байх гэж бодсон тэгээд HSK-гийн түвшингээ ахиулаад түвшин түвшиндээ суралцах боломжтой санагдсан. Хичээлийн эхний өдрөөс харж байхад нэг ханз хараад тэрийгээ мэдэхгүй байсан ч дараа дараагийн өдрөөс тэр ханз нь дахин дахин гарж ирэхээр өөрийн эрхгүй нүдлэгдчихдэг юм байна лээ. Ингээд бодохоор бид нар давтамжтайгаар хэл сурч байгаа учир системтэйгээр хэлний түвшинд өөрчлөлт ордог гэж бодогдсон.
-Сая та хоёр маань давталтын талаар ярилаа шүү дээ. Хэрхэн давталтаа хийдэг байсан бэ?
Мэргэн: Завгүй үедээ ерөнхийдөө сонсоод явчихдаг байсан. Сонсоод явж байхаар өмнө нь хичээл дээр гарч байсан үгнүүд л давтагддаг учир нөгөө үгээ дахиад л сэргээгдээд авчихдаг байсан. Ханзнуудаа бодоод явж байхад нэг төрлийн давтлага болчхож байгаа юм. Хэчнээн амжихгүй байсан ч өөр аргаар давтахыг мөн хичээдэг байсан.
Номин: Гэрийн даалгаврын хувьд өдөр үзсэн эхээ өөрөө орчуулж үзэх сонсох шивэх зэрэг даалгавар хийдэг байсан. Дээрээс нь өөрсдийн хоолойг бичиж явуулдаг. Тэгэхлээр өөрийнхөө хөг дуудлагыг ажиглаж засах боломжтой байдаг. Ер нь энэ даалгавруудыг хийснээр унших, сонсох, бичих, ярих бүх чадвар л дээшилдэг юм байна лээ. Хамгийн чухал нь юманд төвлөрч сурч байгаа. Жишээ нь би гэхэд хэл сурахдаа ерөөсөө төвлөрч чаддаггүй байсан. Нэг юм хийж байгаад л утсаа бариад авчихдаг гэх мэт. Харин ном уншихаар угаасаа ном нь ч сонирхолтой болохоор төвлөрөхөөс өөр аргагүй болдог. Тэгээд сургалт дууссан ч гэсэндээ үлгэрийн ном уншсаар л байгаа. / инээх/ Уламжлалт аргаар сурч байх үед ханзаа хурдан л бичье гэж бодоод ерөөсөө тогтоодоггүй яг механикаар л явдаг. Энэ арга надад бол нэлээн хоцрогдсон санагддаг. Шууд бич унш гээд байхаар амархан шантардаг юм байна лээ. Зүгээр багшдаа шалгуулах гэж л бичдэг байсан юм шиг. Гэгээ-н арга барил нь харин ерөөсөө уйдаахгүй бичүүлэхгүй нь хамгийн давуу талтай санагддаг.
- Та хоёр маань нэг багш дээр суралцаж байсан юм байна лээ. Багшийнхаа талаар сэтгэгдлээ хуваалцвал?
Мэргэн: Манай багш аягүй дөлгөөхөн гоё багш байсан. /Инээх/ Хүүхдүүдтэйгээ найзын холбоотой гэх юм уу даа. Тэгээд багшаасаа хүссэн юмаа асууж болдог. Тэгээд асуусан асуултад яг л найз шиг хариулж өгдөг мөн багшаас айх айдас гэсэн юм бол огт байгаагүй.
Номин: Манай багш гоё шд. / инээх/ Хамгийн анхны хичээл дээрээ хоцорчихсон тэгтэл багш маань ороод ир, ороод ир гээд аягүй хөөрхөн. Тэр өдрөө нэг нэгэнтэйгээ танилцаад л найзууд шиг болчихсон. Юм асуухдаа хүртэл сандралгүй багшаасаа асуудаг багш ч мөн төвөгшөөлгүй хэлчихдэг байсан. Сургалт дууссаны дараа хүртэл хийж чадахгүй байгаа юмаа асуухаар багш маань мөн хэлж өгдгөөс гадна маш их зөвлөгөө өгдөг. Хамгийн гоё нь бидэнд их урам өгдөг байсан. Чи чадна аа, хятад хэл чинь амархан байхгүй юу, зүгээр л хичээгээд үз гээд л. Тэр нь үнэхээр гоё санагддаг.
- Гэгээ төвд суралсанаар та хоёрт маань ямар үр дүн гарсан бэ?
Мэргэн: Хоцрогдлоо маш бага хугацаанд арилгаад бараг ангийнхнаасаа илүү мэдээлэл олж авсанаас гадна хятад улсын соёлын ялгаа зэргийг маш сайн мэдэж авсан. Учир нь манай багш хятад улсад суралцаж байсан болохоор тус туршлагаасаа ярьж өгөн соёлын мэдээлэл их өгдөг байсан. Тэнд сурахдаа яг ямар ямар материал бэлдэх хэрэгтэй талаар, юу юу өгөх ёстой вэ, мөн HSK шалгалт зэргийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг маш их өгдөг байсан.
Номин: Би өөрийн ханз цээжлэх арга барилаа олж авсан. Мөн өөр хэл сурахад хүртэл энэ ном унших арга барил нь маш хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Жишээ нь: Англи хэл дээр ном унших үед нэг үгийг хараад аан...энэ үг чинь энэ өгүүлбэрт ингэж холбогдож байсан. Тэгэхээр энэ үг нь ийм утгатайгаас гадна энэ өгүүлбэрт ингэж орж болох юм байна гээд тухайн үгээ хэзээ ч мартахгүй болж байсан. Гэгээ-н арга барил ямар ч хэлийг сурахад хамгийн тохиромжтой арга барил гэж бодогдсон.
- Гэгээ-н арга барилыг өөрийнхөө үгээр тодорхойлбол?
Мэргэн: Суралцана. Анги дээр хийх зүйлсээ төвлөрөөд хийнэ. Багшийн хэлсэн зүйлүүдийг бататгадаг. Гэртээ хариад давталт хийнэ. Тэгээд маргааш нь сургалтын төв дээрээ ирээд бататгасан зүйлээ багшдаа шалгуулаад дахиад үүнийгээ хийдэг. Ерөнхийдөө давталт бас давталт.
Номин: Миний бодлоор бол Гэгээ-н арга барил хүн болгонд тохирох юм шиг санагдсан. Яагаад гэхээр ном уншиж хэл сурна гэдгийг би бол мэддэггүй байсан. Тэгээд болдог л юм байна лээ. / инээх/ Хятад хэл дээр ном уншаад ханзаа байнгын хараад байхаар хүнд нүдлэгдчихдэг санагдсан. Тэгээд гэрийн даалгаврын хичээлүүд бүгд адилхан байдаг. Stream-s cонсоод сонсголоо сайжруулчихна. Үзсэн эхээ шивдэг тэгэхээр энэ чинь ийм галигтай юм байна гээд үзсэн зүйлээ нүдэлдэг юм шиг санагддаг. Ер нь бүх чадвараа зэрэг эзэмшинэ гэж хэлж болно.
- Давталт, төвлөрөлтийн арга барил нь хэр үр дүнтэй байсан бэ?
Мэргэн: Маш үр дүнтэй байсан. Ханзнуудаа тогтоочихно. Ханзныхаа галиг үсгүүдийг мэдэж авахаас гадна хятадаар ярихад илүү дөхөм болж өгсөн. Сонсгол хүртэл сайжирч байдаг мөн хүүхдүүдийн давтаж ярьж байгааг сонсоод байхаар өө нээрээ энэ чинь ийм галигтай ханз тэгэхээр ийм юм байна ш дээ гээд л ойлгочихдог болсон.
-Хятад хэлийг сурч байх явцдаа шантраад орхисон хүмүүс их байдаг шүү дээ. Тэр хүмүүст зориулаад зөвлөгөө өөрсдийнхөө зүгээс зөвлөгөө өгч болох уу?
Мэргэн: Ер нь бол хятад хэл нэлээн хэцүү хэл. Хамгийн багадаа 1000 цаг үздэг гэдгийн байна лээ. Энэ хэл бол байнгын давталт маягаар суралцах ёстой учраас бага багаар ч хамаагүй суралцаж хятад хэлийг тогтоож авдаг. Тийм болохоор яах вэ шантрах гэдэг нь зөв мэдрэмж. Гэхдээ шантарлаа гээд түүнийгээ хаяж болохгүй. Харин ч илүү зориод би хятад хэлийг сурах юм бол надад ийм ашигтай, би ийм болохоор л хятад хэлд дуртай гээд жишээ нь над шиг зундаа сургалт хайгаад хоцрогдлоо нөхөөд суралцах хэрэгтэй./инээх/ Тэгэхгүй шантраад хаях юм бол хэн ч шантраад хаяна.Үргэлжлүүлээд сурахын төлөө явах хэрэгтэй. Хүн ер нь шантраад байдаг нь зөв арга барил, дадлаа олоогүйгээс болдог. Тэрнээсээ болоод ер нь шантарч хэл сурахад хэцүү юм байна гэж ойлгодог. Миний хувьд Гэгээд сурснаараа өөрийн арга барилаа олсон. Тэгэхээр өөрийн гэсэн арга барилаа олоод тэрнийхээ дагуу хичээллээд явчихвал ямар ч хэлийг сурах боломжтой.
Номин: Зөв зам дээрээ явж байна. Харин энэ үедээ арга барилаа олоод ав. Хятад хэл нь хүнээс тууштай байдлыг шаарддаг. Тиймээс тууштай байгаарай. Өдөр бүр бага багаар ахиад л байвал сарын дараа магадгүй жилийн дараа тодорхой нэг хүссэн түвшиндээ хүрчихсэн байдаг. Одоогийн нэг жижигхэн шантралаас болоод хэл сурахаа болиод би чадахгүй юм байна гэж огт бодож болохгүй шүү.
-Та хоёр маань үнэхээр сайхан зөвлөгөө өглөө. Ярилцлагын төгсгөлд хэлэхийг хүсэж буй өөр зүйл байна уу?
Мэргэн: Хэцүү хэл гэж байдаггүй шүү. Заавал арга барил давталт хоёроо олоорой. Тууштай байгаарай. Бүгдээрээ чаднаа.
Номин: Хэл сурахын хамгийн гол үндэс нь төвлөрөх. Тэр бол нэг үүд гэж би харж байгаа. Нэг үүдийг нээвэл үүд үүд нээгдэнэ гэдэг. Түүнтэй адилаар төвлөрч сурвал чи хэл сурч чадна, хэлтэй болчихвол харин чамд цаашдаа маш олон боломжууд гарч ирнэ. Тийм болохоор эхний үүдээ эргэлзэлгүй нээгээд үзээрэй гэж хэлмээр байна
-Ярилцсанд баярлалаа. Та хоёртоо цаашдын сурлага, хөдөлмөрт нь амжилт хүсье.
-Маш их баярлалаа.
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.